
Тодруулбал, Завхан аймгийн Их-Уул сумаас Мөрөн суманд 4 дүгээр сарын 19-нд ирсэн Хөвсгөл аймгийн харьяат нэг иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг гарсан. Түүний ойрын хавьтлын иргэдийг тусгаарлан хянаж байна. Өнөөдрийн байдлаар халдвар илэрсэн иргэний ойрын хавьтлын 12, дам хавьтлын 37 иргэн хяналтад байна гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.