Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймагт хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Тус аймгийн хэмжээнд коронавирусний халдвар авсан 21 иргэн эмчлүүлж байна.
Тэдний 11 нь Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт, 10 нь Цэцэрлэг суманд эмчлүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 19 иргэний биеийн байдал хөнгөн, 2 иргэн хүндэвтэр байгаа гэнэ. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн дотор 150 иргэнээс түргэвчилсэн оношлуураар, 230 хүнээс PCR шинжилгээ авахад 5 иргэнд халдвар илэрсэн.
Мөрөн сумын халдвартай нь батлагдсан 4 иргэний 2 нь гэртээ байсан бол нөгөө хоёр иргэн авто засварын төв, банк, томоохон худалдааны төвүүдээр явсан маршруттай байна. Эдгээр иргэдийн ойрын болон дам хавьтлуудаас шинжилгээ авч, тандалт хийж байгаа юм. Эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.
 
Б.Гантуяа
Хөвсгөлийн өнгө.мн
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ