Нэг тунт "Спутник Лайт" вакциныг нэг сарын дараа олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлж магадгүй гэж тус вакциныг үйлдвэрлэгч “"Р-Фарм" компанийн ерөнхий захирал Василий Игнатьев мэдэгдэв."Спутник Лайт" вакциныг Эрүүл мэндийн яам 10 өдрийн өмнө бүртгэсэн юм. "Бүртгэснээс нь хойш ихэвчлэн нэг сарын дотор вакциныг эргэлтэнд оруулдаг” хэмээн Василий Игнатьев хэлсэн байна. "Спутник Лайт" нь 2020 оны 8 дугаар сард дэлхийд анх удаа коронавирусний вакцинаар бүртгэгдсэн "Спутник V" вакцины эхний тун юм. "Спутник Лайт" вакцин ОХУ-д 5 дугаар сарын 6-нд бүртгэгджээ. Сүүлд мэдээлснээр, "Спутник V" вакцины үр дүн 97.6 хувьд хүрсэн нь бусад вакцинаас хамгийн өндөр үзүүлэлт аж.