ОХУ-аас нэг сая тун "Спутник-V" вакцин авахаар болсон сайхан мэдээг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна. Тэрбээр "ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд ярьж байгаа нэг сая тун "Спутник-V" вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал , Монгол Улсын засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүнд ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээрийг хийнэ. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орны нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна" гэжээ.