Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байна гэх мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгалтын ажиллагаа явуулахад 2021 оны тавдугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Эрдэнэтолгойн 4-15 тоотод иргэн С.Т нь нэр бүхий 13 иргэний дунд хууль бус мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулж Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хорио цээр хязгаарлалтын дэглэм зөрчсөн үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгөв.