Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УОК: Том худалдааны төвүүдийн хөл, хориог долоо хоногоор сунгаж үсчин, гоо сайхныг нээнэ

 

УОК-ын Шуурхай ажлын хэсэг өчигдөр хуралдаж тавдугаар сарын 8-ны өдрөөс хөл хориог сулруулж, ААН-үүдийг халдвар хамгааллын дагуу үйл ажиллагааг шат дараатай нээх журмыг хэлэлцсэн. Энэ үеэр улс орон даяар иргэдийг вакцинжуулах ажил эрчимтэй явж байгаа энэ үед иргэд бүрэн дархлаатай болох хугацааг тооцож, хязгаарлалтуудыг үе шаттай бууруулна гэж өмнө мэдэгдсэн.
Шуурхай ажлын хэсэг эхний байдлаар журмын төслийг боловсруулж байгаа бөгөөд өдөрт нэмэгдэх  тохиолдлын тоо буурахгүй байгаа учраас том худалдааны төвүүдийг энэ сарын 8-аас нээхгүй, дахин долоо хоног сунгах саналыг ярьжээ. Харин үсчин, гоо сайхан гэх мэт үйлчилгээний газрыг нээх талаар хэлэлцсэн талаар эх сурвалж мэдээллээ.
УОК-ын Ажлын зөвлөл өнөөдөр орой дахин хуралдах юм байна.
Харин шинээр дагаж, мөрдөх чиглэлээр боловсруулсан журмыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцэн батлуулах аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ