Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Батлагдсан тохиолдлуудыг сумандаа эмчилж байна

Их-Уул суманд хөл хорио тогтоож батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудаас шинжилгээ авах ажлыг хийж байна гэж сумын Шуурхай штабаас мэдээлэв.
Коронавирусний халдварын ойрын болон дам хавьтлын 150 иргэнээс PCR шинжилгээ авсан. Өнөөдөр найман иргэн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдлаа. Архангай аймаг руу өнөөдөр 05:00 цагт PCR шинжилгээний 107 сорьцыг тээвэрлэлээ. Халдвар авсан иргэдийг эмч, сувилагч, үйлчлэгч, ариутгагч, тогооч, цагдаа гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй баг томилогдон, сумын Эрүүл мэндийн төвд тусгаарлан эмчилж байна. Харин суманд халдвараас урьдчилан сэргийлэх, хөл хорионы дэглэмийг мөрдүүлэхээр хяналтын таван пост, хоёр хөдөлгөөнт эргүүл,, өндөржүүлсэн бэлэн байдалд 93, хороолол гудамж хариуцсан 119 төрийн албан хаагч ажиллаж байна” гэв. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ