Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар аймагт коронавирусний халдвараар нэг иргэн нас барлаа

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 62 настай /эрэгтэй/ иргэн коронавирусний халдварын нэн хүнд хэлбэрээр энэ сарын 15-ны орой нас барлаа.
Тэрээр чихрийн шижингийн архаг өвчлөлтэй байсан бөгөөд коронавирусний халдвар авсан нь 4 дүгээр сарын 12-нд батлагджээ. Улмаар Сүхбаатар сумаас зөөвөрлөгдөн ирж эмчлүүлж байсан бөгөөд уушгины хүнд хатгалгаа болж, эмчилгээний хоёр дахь өдөр нас барсан аж. Тухайн иргэний оршуулгын ажлыг аймгийн Онцгой комиссоос зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ