Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зах, худалдааны төв, зоогийн газрууд энэ сарын 9-ний өдрийг дуустал ажиллахгүй

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын хуралдаанаар өглөөний /2021.04.08/ 06:00 цагаас эхлэн 48 цагаар тогтоосон тэг зогсолтыг өнөөдрийн 00:00 цагаас эхлэн хугацаанаас нь өмнө цуцаллаа.

Учир нь гуравдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ирж буяны ажилд оролцоод, нутагтаа очоод халдвартай болох нь батлагдсан Ховд аймгийн иргэний ойрын болон дам харьцагч болох 90 гаруй иргэнийг илрүүлж, өнөөдөр PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна. Мөн дээрх иргэдийн орж, гарсан газруудад /600 мкв талбай/ халдваргүйжүүлэлт  хийжээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, тэг зогсолтыг цуцалсан ч энэ сарын 9-ний өдрийг дуустал дараах чиглэлийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахгүй аж.
Үүнд:
1.Хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад барааны дэлгүүр;
2.Баар, ресторан, зоогийн газар, караоке, кафе;
3.Зах, худалдааны төв
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ