Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөл хорионы үеэр 10 чиглэлийн байгууллага хэвийн ажиллаж байна

Баян-Өлгий аймагт коронавирусний халдвар батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны 312 дугаар захирамжаар Өлгий, Бугат сумыг өнөөдрийн 06:00 цагаас эхлэн 48 цагийн хугацаагаар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Үүнтэй холбогдуулан сумдаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж, хүнсний дэлгүүр, эмийн сан болон захирамжид заасан 10 чиглэлийн байгууллагаас бусад бүх төрлийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хэвийн ажиллах байгууллагуудын жагсаалтыг доор танилцуулж байна.
1.Аймаг, сумын ЗДТГ;
2.Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд /нийтийн хэв журам хамгаалах, гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт/;
3.Эрүүл мэндийн бүх шатны байгууллага;
4.Эрчим хүч, шатахуун түгээх байгууллага;
5.Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа;
6.Усан хангамж, ариутгах татуурга;
7.Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан,
8.Хүнсний дэлгүүрийн түгээлтийн үйл ажиллагаа;
9.Иргэдийг тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ажиллах байгууллага;
10.Буян, оршуулгын үйл ажиллагаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ