Сэлэнгэ аймагт энэ сарын 5-ны өдрийн байдлаар коронавирусний дөрвөнтохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Дээрх дөрвөн тохиолдлын гурав нь Түшиг суманд бүртгэгджээ. Эдгээр нь өмнөх шинжилгээний тандалтын үр дүн буюу ойрын хавьтлаас илэрчээ. Харин шинээр илэрсэн нэг тохиолдол нь Хушаат суманд бүртгэгдсэн байна. Иймээс иргэд олон нийтийн харилцаанд болгоомжтой оролцох нь нэн чухал байгаа бөгөөд иргэн бүр
-зайтай байх,
-цэвэр байх,
-сэрэмжтэй байх гэсэн гурван зарчмаа алхам тутамдаа мөрдлөг болгохыг аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн салбараас анхааруулж, уриаллаа.