Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ирэх жилээс Налайх дүүрэгт сайжруулсан хатуу түлш хэрэглэж эхэлнэ

Өвөлжилтийн бэлтгэлийг хаврын улирлаас эхлүүлэн, иргэдийг болзошгүй эрсдлээс хамгаалах чиглэл бүхий НЗД-ын А/346 тоот захирамжийн хүрээнд Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан засаг даргын орлогч Д.Мөнхжаргал Налайх дүүрэгт ажиллаж, тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг болон холбогдох байгууллагуудын удирдлага, хороодын дарга нартай уулзаж, тодорхой мэдээлэл солилцож, өвөлжилтийн бэлтгэлийн дараах ажлуудыг хийж гүйцэтгэх чиглэл өглөө.
Үүнд:
Агаарын тухай хуулийн 15.1, 15.3-д заасны дагуу Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтоох ба НЗД-ын Зөвлөлийн 2020 оны 2 сарын 20-ны өдрийн хурлаар Налайх дүүргийг Агаарын чанарыг сайжруулах II бүсэд багтаан батлаж БОАЖЯ-нд хүргүүлсэн. Энэ хүрээнд Налайх дүүргийн гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлнэ. Иймд сайжруулсан түлш нөөцлөх агуулах бэлтгэх, иргэдийн яндан зуухны стандартын хангуулах, угаарын хийн эрсдлээс хамгаалж мэдээлэл, завлөмж, сэрэмжлүүлэг хүргэж ажиллах;

Ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, Налайх дүүрэгт шинээр баригдах сайжруулсан хатуу түлшний зүүн бүсийн үйлдвэрт ажиллах ажилчид, инженер техникийн ажилтнуудыг тус дүүргээс бэлтгэх чиглэлээр Таван толгой түлш ХХК, МСҮТ, Герман Монголын хамтарсан сургуультай хамтран ажиллаж, сургалт зохион байгуулж, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх;

Түүхий нүүрсний борлуулалт, тээвэрлэлт, савлагаанд дээр ажиллаж буй иргэдийн ажлын байрыг хадгалах чиглэлээр Сайжруулсан хатуу түлшний борлуулалтын сүлжээг 400, 400 айл өрхөөр зохион байгуулах;
МУЗГ-ын 62 дугаар тогтоолын дагуу 100-аас дээш болон доош квт хүчин чадалтай халаалтын зууханд шүүлтүүр суулгах, цахилгаан болон бусад эх үүсвэрт холбох, технологио өөрчлөх чиглэлээр төр хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах үүрэг чиглэл өглөө.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ