Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т өнөөдөр 6 цаг 54 минутад 3.5магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга, байгаль хамгаалагч болон иргэдээс тодруулахад чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэв. Тус аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 37000 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 185 удаагийн хөдлөлт болсон байна.