Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хилчид тохилог орчинд биеийн тамираар хичээллэх боломж бүрдлээ

Баян-Өлгий аймаг дахь хилийн 0165 дугаар анги хуучин спорт заалаа шинэчилж, хилчдэд тохилог орчинд биеийн тамираар хичээллэх боломж бүрдүүллээ. 

Тус ангийн хамт олон байгууллагын дотоод нөөц бололцоонд тулгуурлан хуучин спорт зааланд дулаан хадгалалт сайтай полистрол шал суулгажээ. Мөн их засвар хийж, тоон самбарууд байршуулан бүрэн тохижуулсан байна. 

Спорт заалны нээлтийн үйл ажиллагаанд Баян-Өлгий аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулав. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ