Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хонгилын шүүгчдийг эсэргүүцэж, хариуцлага тооцохыг шаардсан жагсаал “ТӨВ ТАЛБАЙ”-д болж байна

 
Баатарсүрэнгийн Сарнай гэгч бүсгүй  Б.Баасанцогтын хонгилын шүүгчдийн хохирогч болсон учир тэдэнд хариуцлага тооцож өгөхийг хүсч Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлсэн билээ.
Тэрээр “Шударга бус хонгилын шүүгч нар, тэдний зохион байгуулагч нараас болж миний аав, ээж 30 гаруй жил хөдөлмөрлөж олсон  8 тэрбум орчим төгрөгөөрөө хохироод байна. Аав, ээж хоёр маань 1998 оноос эхлэн бизнес эрхэлж, олон хүнд ажлын байр гаргаж, шударгаар татвараа төлж ажилласан. Гэтэл энэ бүх хөдөлмөрийг шударга ёс тогтоох ёстой хэдхэн хүн үгүй хийж, залилан мэхлэгч нар завшиж байгаад гомдолтой байна” хэмээж буй юм .
Тодруулбал Б.Сарнай их хэмжээний мөнгөний залилангийн хэргээр 2019 оноос хойш шүүхэд гомдол гарган заргалдаж байгаа ч 2 жилийн хугацаанд хэрэг нь дандаа Д.Энхцэцэг гэгч ганц шүүгч дээр хуваарилагдан нэг талыг барьсан шийдвэр гаргасаар өнөөдөртэй золгож 8 тэрбум төгрөгөөрөө хохироод байгаа аж.
“Хонгилын шүүгчдэд” мөнгө тараадаг, өмгөөлөгч Д.Баасанцогтоос 6,3 сая төгрөг дансаар авсан нь ил болсон, ХУД-ийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэгийн бүрэн эрхийг түтгэлзүүлэн шалгаж өгөхийг шаардсан 48 цагийн хугацаатай шаардлагын хариуг өнөөдөр авах учиртай.
Яг одоо шударга бус шүүх, шүүгчдээс болж өөртэй нь адилхан хохирч яваа хүмүүс, дэмжигч иргэдтэй төв талбайд жагсч байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ