Булган аймгийн Булган сумын Булган багийн “Залуус” хорооллын 8 дугаар гудамжинд иргэн И нь 03.17-ны өдрийн 01:00 цагийн орчим гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 03.24-ний өдрийн 14:35 цагт тус аймгийн Цагдаагийн газарт иржээ.
Аймгийн Цагдаагийн газраас 03.24-ны өдрийн 15:12 цагт иргэн И/47 настай, эрэгтэй/-ын шатсан цогцсыг олсон /өөрийгөө шатааж нас барсан байж болзошгүй/ байна.