Өвөрхангай аймгийн Сэмжид Хужирт сувиллаас эхтэй коронавирусийн халдварын тохиолдол хэд хэдэн аймагт бүртгэгдээд байна.
Өвөрхангай аймагт 14 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бол Дархан-Уул аймагт 7, Увс аймагт 2, Төв аймагт 3, Хөвсгөл аймагт 1 хүнээс халдвар батлагджээ.
Мөн шинээр Булган аймгийн Могод суманд халдвартай иргэн очсон байна.