Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Вакцинаас болж нас барсан тохиолдол гараагүй"


"Дэлхийн 162 улс иргэдээ вакцинд хамруулж буй бөгөөд дархлаажуулалтын улмаас нас барсан тохиолдол гараагүй. Нийгмийн сүлжээгээр вакцинаас болоод явах чадвараа алдсан гэсэн мэдээлэл явж байна. Тухайн хүний өвчлөлийн шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байна. Вакцинаас болсон эсэхийг тогтоогоогүй" гэлээ.  
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд 3829, Өмнөговь аймгийн 7 суманд 1337 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа. Ингэснээр өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 209278 иргэн вакцин хийлгэлээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Одоогоор дэлхийд 265 вакцины эмнэлзүйн туршилт явагдаж байна. Үүний 9-ыг нь яаралтай ашиглах горимоор бүртгэж дэлхийн 162 орон хэрэглээнд нэвтрүүлэн ашиглаж байна.
Манай улс Дархлаажуулалтын хууль болон Хүний эмийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу вакцинжуулалт хийж байна. Еmongolia.mn хаягаар орж, дархлаажуулалтын талаарх мэдээллийг авч болно гэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ