Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнэ: Гэрлэлт энэ янзаараа залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр аргагүй

Өнөөдөр Жендерийн үндэсний хорооны хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Хурлын эхэнд тэрээр "Манай эрчүүд амарч, нойроо авах цагтаа гэртээ орж ирдэг. Хүн унтаж байх үед элэгний цэвэрлэгээ, ходоодны цэвэрлэгээ гээд дотоод эрхтнүүдийн цэвэрлэгээ үе шаттайгаар явагддаг. Гэтэл манай эрчүүд шөнийн хоёр цагт архи уугаад, пицца, хорхог идээд сууж байдаг. Хэдий жендерийн тэгш бус байдал эмэгтэйчүүд дээр яригддаг ч эрчүүдийн дундаж наслалтыг ярихгүй бол болохгүй байна. Энэ хэвээр байвал бид маш их бэлэвсэн эмэгтэйтэй улс болох нь. Буяны тарга гэдэг ойлголтыг халах хэрэгтэй. 
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин харьцангуй тэнцэвэртэй ч эмэгтэйчүүдийн тал дээр илүү их анхаарах болно. Сүүлийн жилүүдэд гэрлэлтийн дундаж наслалт залуужиж, ялангуяа хөдөө орон нутагт 17-18 болж байна. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх насны 1.5 сая хүн бий. Энэ ажиллах хүчний 50 хувь нь идэвхгүй байж огт болохгүй. Хэрвээ энэ хэвээр байвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр арга байхгүй. Сайн бүхний эхлэл эмэгтэй хүнтэй салшгүй холбоотой гэж Засгийн газар үзэж, Жендерийн үндэсний хороотой хамтран ажиллаж, үүрэг, хариуцлагаа улам нэмэн ажиллана" хэмээн хэлсэн юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ