Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж “United frends” хэмээх компани байгуулж, оффшор бүсэд мөнгө угаасан нь тогтоогдсон

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ноцтой баримтуудыг дэлгэсэн юм. Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онц дэглэм хоёр хоногийн дараа дуусах гэж байна. Тэгвэл энэ асуудлаас олон нийтийн анхаарлыг өөр зүйлд хандуулах гэсэн оролдлого маш их гарах боллоо. Өнгөрсөн хугацаанд хууль, хяналтын байгууллага, Сангийн яамны шалгалт ороод дуусаж байна. “Эрдэнэт”-ээс учир битүүлэг олон асуудал гарч ирсэн. Онцгой дэглэм дуусахаар би илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Жишээ нь, зэсийн баяжмалыг нийт 11-12 компани олгодог. Түүний эрэмбийг нь Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн эрэмбэлдэг нь энэ шалгалтаар тогтоогдсон. Монголын талд зардал өсгөөд, өсгөсөн зардлаа оффшор дансаар дамжуулж авсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Энэ мөнгө нь Монголд орж ирээд, зарим нэг үл хөдлөх хөрөнгө болсон нь бас тогтоогдож байгаа. 
Тэр байтугай Ц.Элбэгдоржийн ойр тойрны хүрээлэл нь “United friends” буюу “Нэгдмэл найзуудын холбоо” гэдэг компани байгуулсан. 
Тэр дотор манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд, зарим улстөрч багтаж, оффшор бүсэд мөнгө угаасан нь нотлогдсон. Энэ бүхэн нь нотлогдсон учраас Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирж чадахгүй байна. Хаана байна, гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно гээд бүлтрээд байсан. Одоо ирээд шалгуулаач. Монгол Улсын төрийн нууцыг тээгээд авч яваа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс гадны улсад байгаад байж болохгүй. Тэд таван одтой Four season гээд таван одтой зочид буудалд амьдарч байгаа. Ямар хэмжээний төлбөртэйг мэднэ. Тэр хүн хаанаасаа тийм их мөнгө гаргаж, тансаглаад байгаа юм. Яасан удаан хуралд явдаг юм бэ, зургаан сар боллоо шүү дээ” гэлээ.
Эх сурвалж: Gereg.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ