Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах "Х апартмент" хотхоны үйлчлэгчээс коронавириусийн халдвар илэрчээ. Мөн тус хотхоны СӨХ-ийн 4 ажилтны түргэвчилсэн оношлогооны шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тиймээс тус хотхоны оршин суугчдаас шинжилгээ авах ажлыг эхлүүлжээ.
Мөн халдвар илэрсэн үйлчлэгчийн амьдардаг "Офицер таун" хотхоны оршин суугчдыг ч шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.