Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зайсангийн “Астра вилла”, “Женерал таун” хотхоны уснаас гэдэсний эмгэг төрүүлэгч нян илэрчээ


Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан дахь “Астра вилла”, Женерал таун” хотхоны ундны ус бохирдолтой байгаагаас оршин суугчид зөөврийн ус хэрэглэх болжээ. Энэ талаарх гомдол иргэдээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт энэ сарын 8-нд ирсэн байна.
НМХГ-ын улсын байцаагч гомдлын дагуу дээрх хотхоны ундны усанд шинжилгээ хийхэд ноцтой зөрчил илэрчээ. Энэ талаар тус газрын улсын байцаагч н.Солонго “Хотхоны иргэд болон СӨХ-нөөс хэрэглээний ус бохирдолтой, үнэртэй гарч байна. Түүний улмаас суулгаж гүйлгэж байна гэсэн гомдол ирүүлсэн. Хяналт шалгалтаар ундны ус нянгийн бохирдолтой гарсан. Гэдэсний эмгэг төрүүлэгч нян хүртэл илэрсэн. Тиймээс дээрх хотхоны ОСНАА хариуцдаг “Баатар дулаан хан” ХХК-д зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Прокурорын тогтоолоор гүний худгийн ашиглалтын үйл ажиллагааг зогсоосон” гэлээ.
НМХГ-өөс өнөөдрөөс эхлэн “Астра вилла”, “Женерал таун” хотхоны гүний худаг, ус нөөцлөх савыг халдваргүйжүүлэх ажлыг хийжээ. Удахгүй хотхоны оршин суугчид гүний усыг хэрэглэх боломжтой болох ажээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ