Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дараах байршилд 12 хоног халуун ус хязгаарлана


С.САРУУЛ
Өнөөдрөөс /05.15/ нийслэлийн зарим байршилд халаалт хааж, халуун ус хязгаарлан шугам сүлжээний засварын ажлыг эхлүүлнэ. Тодруулбал, “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зайлшгүй хийгдэх техникийн шийдлийн  хэрэгжилтийг хангах зорилгоор хэрэглэгчдийн халаалт, халуун усыг өнөөдрөөс хязгаарлан зураг төслийн дагуу ажиллахаар болжээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших Зайсангийн зүүн талын Дулаан дамжуулах төвөөс дулааны эрчим хүчээр хангагддаг 10 гаруй хотхоны 1700 айл өрхийн дулаан хангамж 2019-2020 оны халаалтын улиралд доголдож, иргэд, хэрэглэгчдээс  багагүй гомдол ирсэн байна.
Тавдугаар сарын 17-29-ний өдрүүдэд дараах байршилд  12 хоног халуун ус хязгаарлаж засвар үйлчилгээ хийж эхэлнэ. I  болон Х хорооллын автозамын урд хэсэг болох Хархорин зах, Эрин, Номин хороолол, Материал импекс, Голден парк хороолол орчмын хэрэглэгчид орно.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ