Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дорноговь аймгийн Замын-Үүд ЭРҮҮЛ БҮС боллоо

Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг коронавирусийн халдваргүй “Эрүүл бүс” болсныг өнөөдөр(2021.01.14) Улсын онцгой комиссоос зарлалаа.
Улсын онцгой комиссын мэдэгдэлд “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд коронавируст халдварын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 30 хоносон тул “Эрүүл бүс” болгон зарлаж тус сумаас зорчих иргэдийн асуумж, шаардлагатай тохиолдолд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нийслэл болон бусад аймаг, орон нутагт нэвтрүүлнэ үү”хэмээжээ.
Дорноговь аймгийн хэмжээнд нийт 32 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 27 нь Замын-Үүд сумаас илрээд байв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ