Өнөөдөр 06.00 цагаас эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо. Хөл хорио хоёр өдрийн турш буюу энэ сарын 15-ныг дуустал үргэлжлэх юм. Энэ хугацаанд тус хорооны 1-15, 16, 17, 21, 43, 47 тоот байрны оршин суугчдаас тандалт, илрүүлгийн PCR шинжилгээ авах юм.
Гэхдээ дээрх байршилд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана.
Тиймээс оршин суугчид, та бүхэн шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.