Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Орчин үеийн жишиг хороолол байгуулна

Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар Баянхонгор аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдтэй уулзалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулжээ. Уулзалтаар Баянхонгор суманд байгуулж буй Шинэ суурьшлын бүсэд орчин үеийн шийдэлтэй орон сууцны жишиг хороолол барих төсөл дээр хамтран ажиллахыг санал болгосон байна.
Барилгын салбарынхан тус уриалгыг санал нэгтэйгээр дэмжиж, 2021 онд 9 давхар бүхий 540 айлын 10 орон сууцтай орчин үеийн жишиг хороолол байгуулахаар болжээ.
2021 онд Шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн ажлыг бүрэн хийж дуусгах бөгөөд хотоо орчин үеийн шийдлээр тэлэх, хөгжүүлэх төсөлдөө орон нутаг өөрсдийн бүтээн байгуулагчдаа ийнхүү татан оролцуулж байгаа аж.
Тус төслийн удирдагчаар “РЕНО Констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал, Баянхонгор аймгийн уугуул Ц.Гангаалхам ажиллахаар болжээ.




скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ