Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймагт 6 хоногийн дараа НЭГ хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

Сэлэнгэ аймагт 6 хоногийн дараа НЭГ хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Тус аймагт энэ сарын 16-22-ны өдрийг хүртэлх хугацаанд шинээр халдвар бүртгэгдээгүй байсан юм. Шинээр илэрсэн нэг тохиолдол нь халдварын ойрын хавьтал бөгөөд тусгаарлалтад байсан, давтан шинжилгээгээр халдвар илэрсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос өгч буй мэдээллээр коронавирусний  дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс Сүхбаатар, Алтанбулаг суманд бүх нийтийн хатуу хөл хориог 2021 оны  нэгдүгээр сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ