Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар "Гүүд Нэйборс" Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жу Сүн Хён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
"Гүүд Нэйборс" Олон улсын төрийн бус байгууллага нь 2006 онд Монгол дахь төлөөлөгчийн газраа нээж, Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт суурилсан орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ.
Уулзалтын үеэр "Гүүд Нэйборс" олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жу Сүн Хён “Дэлхий нийтэд нүүрлээд буй Корона вируст /Ковид-19/ цар тахлын үед хамтын хүчээр цар тахлын ард гарах итгэл үнэмшилтэйгээр ажиллаж буй та бүхний хичээл зүтгэлд талархал илэрхийлье. Бид энэ зорилгын хүрээнд БГД-ийн харъяа, туслалцаа зайлшгүй шаардлагатай айл өрхүүдэд хүнсний дэмжлэг үзүүлэхэд дэм болж, 500 багцыг хандивлаж байна” хэмээлээ.
БЗД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хариу талархал илэрхийлээд, “Засаг даргын мөрийн хөтөлбөрт ирэх он жилүүдэд хүүхэд хамгааллын чиглэлд илүү анхаарч ажиллах зорилт тусгасан. Иймд чиглэлийн дагуу олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Мөн танай байгууллагатай уламжлалт харилцаагаа үргэлжлүүлж ажиллахад таатай байх болно” хэмээн хэлээд, ТАЛАРХАЛ гардууллаа.
Уулзалтад БГД-ийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Засаг даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ж.Баатар, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн нар оролцсон юм.
"Гүүд Нэйборс" ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас ерөнхий менежер Х.Баавгай, орчуулагч Г.Нямбаяр, Маркетингийн албаны менежер Д.Булгамаа нар хүрэлцэн ирж хүнсний 500 багцын дээжээс зорилтот өрхүүдийн төлөөлөлд гардуулахад хамтран ажиллалаа.
"Гүүд Нэйборс" хөгжлийн төлөөх хүмүүнлэгийн байгууллага Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Налайх, Баянзүрх, Сонгино хайрхан, Хан-Уул дүүрэг, Дархан-Уул аймагт "Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр"-т суурилсан Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.