Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УОК: Танхимаар давтлага өгөхгүй


Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн аймгуудад 2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн танхимын давтлага өгөхийг зөвшөөрсөн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан юм. Тэгвэл танхимаар давтлага өгөх хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулах болсныг УОК-оос мэдэгдлээ.Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буусан, халдварын голомт бүртгэгдээгүй 18 аймаг бий. Эдгээрт оршин сууж буй эцэг, эхчүүд теле хичээл орсноор хоцрогдол үүсэж байгаа тул танхимаар давтлага өгөх тухай хүсэлт гаргасныг боловсролын газрууд нь уламжилсан.
Тодруулбал, эцэг, эхчүүдийн сайн дурын хүсэлтийг үндэслэн танхимаар давтлага өгч, хоцрогдлыг арилгах тухай байсан. Эдгээр аймагт танхимд цуглах хүний тоог хязгаарлаагүй байсан ч Монгол Улс даяар ерөнхий боловсролын сургуулиудад давтлага өгөхийг 2021 оны нэгдүгээр сарын 1-н болтол хойшлуулсан" гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ