Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймагт 4 тохиолдол илэрлээ


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 11 хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатарт 3 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь батлагдсан ойрын хавьтлын 2 хүн. Үлдсэн 1 нь автобусны жолоочийн ойрын хавьтлын 1 хүн байна. Улаанбаатарт батлагдсан тохиолдол 99 болж байна.
  • Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18 хороодоос нийт 26 тохиолдол,
  • Баянзүрх дүүргийн 4, 10, 14, 15, 22 хороодоос нийт 24 тохиолдол,
  • Сонгинохайрхан дүүргийн 1, 7, 16, 19, 20, 29 хороодоос 15 тохиолдол,
  • Сүхбаатар дүүргийн 7, 12, 13, 16, 18 хороодоос нийт 16,
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос 1,
  • Хан-Уул дүүргийн 4, 10, 16, 21 хороодоос 16 тохиолдол,
  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол бүртгэгдээд байна. 
Сэлэнгэ, Дорноговьд 4, 4 тохиолдол бүртгэгдсэн. Дан ойрын хавьтлууд. 
  • Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
  • Сэлэнгэ аймаг 197
  • Орхон 24
  • Улаанбаатар 99
  • Дорноговь 25, 
  • Говьсүмбэр 4
  • Дархан-Уул 45 байна. 
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 842, эдгэрсэн 368, эмчлэгдэж байгаа 461 байна. Үүнээс 377 хөнгөн, 76 хүндэвтэр, 6 хүнд, 2 маш хүнд байна" гэлээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ