
Орон нутгийн хувьд дараалал үүсэх нь харьцангүй гайгүй учраас ХНХЯ-наас нийслэлд ихээхэн ач холбогдол өгч ажиллажээ. Бараг 100 мянган хүлээн авагч банкны картгүй тул банкуудтай хамтран дансжуулж, картжуулах ажил зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар 32.1 мянган карт хэвлүүлж амжсан, түгээлт хийгджээ. Одоо иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй, эмх замбараагүй байдал үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэм сайн сахиулж иргэдэд үйлчлэхэд банкууд болон хүчний байгууллага, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

