Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Германд халдвар авсан хүний тоо нэг сая давлаа


Германд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 22806 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо нэг сая давлаа гэж тус улсын Роберт Кохын нэрэмжит хүрээлэн өнөөдөр мэдээллээ.
Мөн тухайн хугацаанд 426 хүн халдвараар нас барсан нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Германд өнөөдрийн байдлаар 1006394 хүн халдвар авч, 15586 хүн нас баржээ.
Канцлер Ангела Меркель хорио цээрийн дэглэмийг ирэх 12 дугаар сарын 20 хүртэл сунгаснаас нэг өдрийн дараа дээрх үзүүлэлтүүд бүртгэгдсэн бөгөөд хөл хорионы хязгаарлалтуудыг дахин сунгаж магадгүй байна.
CNN
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ