Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мексик халдвараар нас барсан хүний тоогоор Испанийг давжээ



Мексикт нэг хоногийн дотор коронавирусний халдварын улмаас 741 хүн нас барснаар нас барсан хүний нийт тоо 28510 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Ингэснээр Мексикт халдвараар нас барсан хүний тоо лхагва гарагт Испанийнхыг давжээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Испанид лхагва гаргийн оройны байдлаар 28364 хүн халдварын улмаас нас барсан байна.
Мексик одоо халдварын улмаас хамгийн олон хүн нас барсан орнуудын зургадугаарт бичигдэж байна. Тус улсад лхагва гарагт халдварын 5681 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр халдвар авсан хүний нийт тоо 231770 болжээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ