УОК-оос мэдээлж байна.
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Судалгаагаар 100 мянга орчим зорчигч орон нутаг болон нийслэлд шилжилт хөдөлгөөн хийнэ. Шилжилт хөдөлгөөн хийх иргэд 11-р сарын 29-нөөс шинжилгээ өгч эхэлнэ. Орон нутагт зорчихоос 48 цагийн өмнө шинжилгээ өгнө. Тээвэрлэлтийг 2 янзаар зохион байгуулна. Иргэд хувийн болон нийтийн тээврийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар зорчино.
Замд хооллох газар хаалттай учир хувийн бэлтгэлээ хийх хэрэгтэй. Дуртай газраа зогсож бие засахгүйгээр тээвэрлэлтийг зохион байгуулна. Хот хоорондын автобусууд бүгд GPS-тэй. Орон нутагт очиход Онцгой комисс нь хүлээж аваад, өөрийн очих байршилд 14 хоног өөрийгөө тусгаарлана. Үүний дараа дахин шинжилгээ өгөх юм. Зорчигчдын арван өдөр тээвэрлэнэ. Яагаад 10 өдөр гэхээр шинжилгээний хүчин чадлаас хамаарч байгээ хэрэг.
Хот хооронд суудлын жижиг машиныг явуулахгүй. Зөвхөн хувийн тээврийн хэрэгсэл болон том оврын автобус явуулна. Автобусны суудлын дүүргэлт 75 хувь байхаар зохион байгуулна. Тасалбарын үнэ нэмэгдэхгүй.
"ОРОН НУТАГ РУУ ХҮҮХДЭЭ ХҮРГЭЭД ИРЬЕ" ГЭСЭН АСУУДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ
Сум, багийн Засаг дарга, захиргааны нэгжүүд орон нутагт очсон иргэдийн тусгаарлалтад хяналт тавьж ажиллана. Тухайн иргэний гэр бүл, айл саахалтынхан хяналт тавина. Мэдээллээ УОК-т тогтмол мэдээлж явна гэж ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян анхаарууллаа.
Сургууль, цэцэрлэг ажиллахгүй учир хүүхдээ хөдөө хүргээд ирье гэсэн асуудлыг хүлээж авах боломжгүй гэж сануулав.