Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос аймгийн нийт иргэдэд хандан Мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд дурьдсанаар, тус аймагт "0" зогсолт хийлээ гэсэн нь ташаа мэдээлэл бөгөөд иргэдээ нэн шаардлагатай хүнсээр тасалдуулахгүй байх шийдвэрийг гаргаж, хүнсний дэлгүүрүүд болон эмнэлэг, эмийн сан, түлээ нүүрсний хүргэлтийн үйлчилгээнүүд хэвийн үргэлжилж байгаа юм байна.
Тухайлбал, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж иргэдийн түлээний модыг бэлтгүүлэх ажлыг аймгийн БОАЖГ-аас зохион байгуулж байна. Сүхбаатар сумын иргэдийн түлээний модыг "Шинэ бадрах" ХХК бэлтгэж, "Тулга" модны захаас иргэдийн захиалгын дагуу хүргэлт хийж байгаа аж.
Мод авах иргэдийн захиалгыг 99607076 дугаарын утсаар хүлээн авч байгаа бөгөөд энэ сарын 17-ны өдрөөс хойш өнөөдрийн байдлаар Алтанбулаг сум 313 шоо.м, Баруунбүрэн сум 100, Жавхлант сум 40, Ерөө сум 162, Мандал сум 1484, Шаамар сум, Дулаанхан тосгон 74, Сүхбаатар сум 82, Хүдэр сум 380, Зүүнбүрэн сум 60 шоо.м түлээний модыг сумдад олгожээ. Иргэд хүсэлтээ оршин сууж буй орон нутгийнхаа багийн Засаг даргаар дамжуулан сумын ЗДТГ-т хандаж асуудлаа шийдүүлэх юм байна.