Нийт тусгаарлагдсан хүмүүсийн тав нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 16 нь Баянгол сумын 3-р багц кемпт байгаа бол ажиглалтын байранд нийт зургаан эмч, мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймагт одоогоор нийт 27 иргэн гэрийн ажиглалтад байна. Эдгээр иргэдийн биеийн байдалд ямар нэгэн өөрчлөлт илрээгүй, хэвийн байгаа юм. Гэрийн ажиглалтад буй иргэд Сүхбаатар, Мандал, Сайхан, Цагааннуур сумдад байгаа ажээ.