2020 оны 08-р сарын 11-ны 20:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт нийт 32иргэн тусгаарлалтад байна. Эдгээр иргэдэд үйлчлэхээр ажиглалтын байранд зургаан эмч, мэргэжилтэн ажиллаж байгаа аж.
Ажиглалтад байгаа дээрх иргэдийн ес нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 23 нь Баянгол сумын 3-р багц кемпт тусгаарлагдаж байна.
Мөн Сэлэнгэ аймагтнийт есөн иргэн гэрийн ажиглалтад байгаа бөгөөд одоогоор тэдний биеийн байдалд ямар нэгэн өөрчлөлт илрээгүй байна. Эдгээр иргэд нь Сүхбаатар, Ерөө, Мандал, Сайхан, Номгон, Түшиг сумдад гэрийн ажиглалтад байгаа ажээ.