Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар 144 иргэн коронавирусийн халдвар авч, одоо эмчилгээнд ороод байна. Өнөөдөр шинээр илэрсэн 20 иргэн бүгд Сүхбаатар сумаас илэрсэн өмнөх тохиолдлуудын ойрын буюу нэгдүгээр хавьтал, тэдгээрийн хүрээнд гараад байна.
Аймгийн хэмжээнд 18 ажиглалтын байранд 264 иргэн ажиглалтад байна. Нийт өвчлөлийг харахад томоохон хэд хэдэн голомт үүсч, үүнээс Төмөр замын ажилчид болон гэр бүлээс нь үүдэлтэй голомт 50 хувийг эзэлж байна. Нийт батлагдсан тохиолдлын 62 хувь нь гэр бүлийн хавьтлаас, 38 хувь нь илрүүлэг үзлэг оношлогоогоор илэрлээ. Тэдгээрийн ойрын хавьтал 1030 хүн байна.
Сүхбаатар өртөөний төмөр зам дээр тусгай зориулалтын хоёр галт тэргийг хөдлөхгүйгээр байрлуулж, төмөр замын ажилчдыг тусгаарлан үйл ажиллагааг нь явуулах саналыг УОК-д хүргүүлсэн байна.