Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүний өвөг дээдэстэй зэрэгцэн хөгжиж байсан мичний гавлын яс олджээ


ӨАБНУ-аас мичний устаж алга болсон төрөл зүйл болох том парантроп (Paranthropus robustus) мичний гавлын яс олдсон нь хүний хувьслын шалтгааныг тогтооход нэмэлт мэдээлэл өгнө гэж эрдэмтэд үзэж байна.
 Учир нь, парантропыг хүний өвөг дээдэс болох Хомо эректусын ойрын төрөл гэж үздэг юм.
Энэ хоёр төрөл нь удаан хугацааны турш зэрэгцэн амьдарсан ч парантропууд устаж үгүй болжээ. Гавлын ясыг олсон Австралийн Ла Троп их сургуулийн эрдэмтэд олдвороо хүний хувьслын шалтгааныг олоход нэмэлт мэдээлэл өгнө хэмээн итгэж байгаа юм байна. Учир нь парантропын гавлын яс өмнө нь ийм бүрэн хэмжээгээр олдож байгаагүй бөгөөд зөвхөн шүд л олдвол их юм байдаг байсан аж.  
Эрдэмтэд эрт дээр үед хүнтэй төстэй гурван ч зүйл амьтан Африкт бие, биетэйгээ дайсагналцан амьдарч байсан гэж таамаглаж байна. Парантроп нь энэ гурвын нэг бөгөөд хүнийг бодвол тархины хэмжээ бага, илүү хатуу хүнс идэхэд зохицсон араа шүдтэй аж. Энэ нь тэдний давуу тал байсан бөгөөд цаашид хөгжсөөр хүний өвөг болж болох байж. Гэвч хоол тэжээлийн бүтэц өөрчлөгдөсөнөөр энэ давуу байдлаа алджээ. Хүнйи өвөг дээдэс ургамлын үр булцуунаас гадна мах иддэг болсноор шалгарлыг давж гарсан байна. Харин парантропууд чадсангүй. Уг нь парантропуудын тоо толгой тухайн үедээ хүний өвөг болсон мичнээс хавьгүй олон байсан гэж шинжилгээний багийн гишүүн доктор Мартин  ярьсныг ВВС агентлаг мэдээллээ.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ