Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймагт гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 25,2 хувиар буурчээ



Булган аймгийн хэмжээнд энэ оны эхний 10 сард гарсан гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 25,2 хувиар буурлаа гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Энэ он гарсаар 313 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 105 хэргээр бага байна. Мөн эзэн холбогдогч тогтоогдоогүй 235 хэрэг бүртгэгдсэнээс 109-ийг ирүүлж, яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийн тоо өнгөрсөн оныхоос 41,4 хувиар буурсан аж.

Бугат, Хангал, Сэлэнгэ, Сайханаас бусад суманд гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үеийнхээс буурчээ. Хууль бусаар ашигт малтмал олборлох, химийн хорт, аюултай бодисын тухай хууль, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчихөөс бусад төрлийн гэмт хэргийн гаралт буурсан мэдээтэй байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ