Ховд аймгийнБүсийн оношилгоо эмчилгээний төв /БОЭТ/-ийн үйл ажиллагаа хэвийн явж байна.
Тус төвд шуурхай штаб ажиллаж байгаа бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас, ариутгал халдваргүйтгэлийн нөөцийн судалгаа гаргажээ.
Мөн болзошгүй эрсдэлт нөхцөлд ажиллах баг, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадваржуулах сургалт зохион байгуулж, бэлтгэл, бэлэн байдлыг хангажээ.
Энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар БОЭТ-д 295 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 46 нь өдрийн эмчилгээ хийлгэж байгаа юм. Ийнхүү нийт хэвтэн эмчлүүлэгчийн хоёр хувийг амьсгалын замын халдварт өвчлөлтэй иргэн эзэлж буй.
Мөн БОЭТ-ийн амбулаториор өдөрт дунджаар 500-700 иргэн үйлчлүүлдэг. Тэгвэл энэ сарын 12-ны өдрийн байдлаар 514 иргэн үйлчлүүлсэн байна. Үүнд нийт амбулаторийн үзлэгийн 3.5 хувийг томуу, томуу төст өвчний тохиолдол эзэлж байв.
Одоогийн байдлаар БОЭТ-ийн “Урьдчилан сэргийлэх үзлэгийн төв” нь байгууллага хамт олны захиалгат үзлэгийг түр хугацаанд цуцалжээ. Орон нутгийн иргэд өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх боломжтой. Мөн БОЭТ-ийн 75779779 утсаар холбогдож эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл авах боломж нээлттэй.
Одоогоор БОЭТ-ийн дотоод урсгал хөдөлгөөнд тодорхой зохицуулалт хийсэн. Тухайлбал, БОЭТ-ийн үүд хэсэгт зайнаас халуун хэмжигч байршуулсан бөгөөд хоёр хөтөч сувилагч ажиллаж байна. Тус эмнэлэг амны хаалт зүүгээгүй иргэнд үйлчлэхгүй гэж анхаарууллаа.
Ховд аймгийн БОЭТньшинэ төрлийнкоронавирус илрүүлэх PCR шинжилгээний лаборатортой.Энэоны дөрөвдүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн коронавирус илрүүлэх 73 шинжилгээ хийсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.