Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж, дөрвөн хүүхэд өнчрөн үлдлээ


   
Энэ сарын 4-5-нд шилжих шөнийн 00.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд согтуу жолооч албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг мөргөж, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Их нарангийн зам дээр машиныхаа дугуйг солихоор тээшээ онгойлгон зогсож байсан цагдаагийн ажилтныг согтуу этгээд машинаараа мөргөж, машинтай нь хавсарснаас тус цагдаа газар дээрээ амиа алдсан юм.
Тухайн үед талийгаач албан ажилтай явсан боловч хувийн машинаараа үүрэг гүйцэтгэж байсан талаар хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь хороо хэсгийн байцаагч нарт албаны машин байдаггүй бөгөөд тэд хувийн машинаараа албан ажлаа гүйцэтгэдэг байна.
Талийгаач эхнэр, дөрвөн хүүхдийн хамт СХД-ийн гэр хороололд амьдардаг байжээ. Хүүхдүүд нь жаахан учраас эхнэр нь гэртээ хүүхдүүдээ хардаг, харин талийгаач ганцаараа ажил хийн ар гэрээ тэжээдэг байсан аж. Одоогоор эхнэрийнх нь сэтгэл санаа маш хүнд, цочролын байдалтай байгаа юм байна. Харин цагдаагийн албан хаагчийн аминд хүрсэн этгээдийг саатуулан, хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. 
Ийнхүү согтуу жолоочийн балгаар эх орны нэгэн сайхан хүү тэнгэрт одов. Зургаан хүүхэдтэй айлын отгон хүү мэндэлсэн цагдаагийн эгэл албан хаагч хэзээ ч эргэж ирэхгүйгээр аав ээж, ах эгч, халамжит сайхан хань, хайртай бяцхан үрсээ орхин тэнгэрийн орныг зорив. 
 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ