Сонгинохайрхан дүүргийн IV хороонд өнгөрсөн шөнө буюу 11-р сарын 4-ний орой согтуу жолооч албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, өнгөрсөн шөнийн 00:00 цагийн орчим Их нарангийн зам дээр машиныхаа дугуйг солих гэж, тээшээ онгойлгон зогсож байсан цагдаагийн ажилтныг согтуу жолооч машиных нь араас мөргөжээ. Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан дүүргийг цагдаагийн газар шалгаж байна.