Орон нутгийн замд том оврын автомашинууд осол гаргах нь ихэсч байна. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулж байна.
Тухайлбал, өчигдөр 12:15 цагт Ховд аймгийн Буянт сум Цагаанбургас багийн нутаг /аймгийн төвөөс урагшаа 45 км/ асфальтан замд Нордбенз маркийн автомашин онхолдож, жолооч, 44 настай, эрэгтэй, Л, зорчигч, 50 настай, эмэгтэй Ц нарын 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Иймд жолооч та хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.