Дэлхийн мисс 2014-т Монгол Улсаа төлөөлөн оролцож тухайн үедээ элэг нэгтнүүдийнхээ хайрыг хүртэн ард түмний мисс гэгдэж байсан Т.Батцэцэгийг өдгөө танихгүй хүнгүй. Монголын сайхан бүсгүйчүүдийн тоонд багтсан түүний хувийн амьдрал ихэд нууцлаг байдаг.
Гэсэн хэдий ч аль хэдийнээ папарацичдын дуранд өртчихдөг гэмтэй. Түүнийг хэд хэдэн залуустай нэр холбогдоод авсан. Төрийн албан хаагч болоод олны шүүмжлэлд өртсөн ч тэрбээр өөрийнхөө ажлыг амжилттай гүйцэтгэж яваа.
Бизнесмен залуустай учирч явсан мисс бүсгүй өдгөө хуримын зар тараах болоогүй л бололтой. Хуримын сюрприз, Залуу нас, Бэрүүд зэрэг дэлгэцийн бүтээлд гол болон туслах дүрд тоглож, өөрийгөө чамгүй жүжиглэх авьяастай гэдгээ харуулсан.
Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. Мөн Төрийн удирдлагын магистр хамгаалсан тэрбээр төрийн албанд мисс ажиллаж байна гэх шүүмжлэлийг, Мисс ч гэсэн бусад шиг ажил хийж амьдралаа залгуулдаг хүмүүсийн нэг гэх хариултыг өгч нам дарсан удаатай.