Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Азийн хөгжлийн банкны суурийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Суурин төлөөлөгчийг аймгийн Засаг дарга А.Гылымхан дагалдан яваа хүмүүсийн хамт энэ сарын 23-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр Өлгий хотыг тойрон гарах 18.82 км авто зам, Ховд голд 200 метр төмөр бетон гүүр барих, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд 25 км хатуу хучилттай авто зам тавих ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Мөн аймгийн Засаг дарга А.Гылымхан аймгийн төвд шинээр барьж байгаа 100 ортой Нэгдсэн эмнэлэг, 50 ортой Хүүхдийн эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангах, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Павит Рамачандран орон нутгийн удирдлагын тавьсан дээрх хүсэлт нь Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн чиглэлтэй уялдаж буйг судалж, боломжтой гэж үзвэл цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ