Увс /МОНЦАМЭ/.2020 оны аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль ирэх сарын 15-нд болох гэж буйтай холбогдуулан аймгийн Сонгуулийн хорооноос хуулийн хугацаанд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч хяналт хийж дууссан байна.
Энэхүү хяналтаар МАН-аас нэг, АН-аас хоёр нэр дэвшигчийн материалд зөрчил илэрчээ. Мөн бие даан нэр дэвшихээр 22 нэр дэвшигч материалаа ирүүлснээс хоёр бие даагчийн материалд зөрчил илэрсэн бол хоёр бие даагч өөрийн хүсэлтээр нэрээ татсан байна. Ингэснээр аймгийн Сонгуулийн хорооноос МАН-аас 40 нэр дэвшигч, АН-аас 39 нэр дэвшигч, МАХН-аас 1 нэр дэвшигч, бие даагч 18 хүнийг нэр дэвшигчээр бүртгэн, үнэмлэх олгох шийдвэр гаргажээ. Намууд хуулийн хуагцаандаа амжин нөхөн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хийх аж.
Увс аймгийн ИТХ нь 41 суудалтай юм.