![](/uploads/posts/2020-06/1592889265_songuuli-3.jpeg)
![](http://erennews.mn/uploads/editor/1592871069104155529_1467229000123815_4138253409846510437_n1.jpg)
Мөн энэ удаа 208 хүн бие даан өрсөлдөх хүсэлтээ илэрхийлсэн 121 нь нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан.
- 1992 онд 18 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс Г.Зуунай /МАХН-ын гишүүн асан/ сонгогдсон.
- 1996 онд 35 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс ганц нь ч сонгогдоогүй.
- 2000 онд 15 бие даагч нэр дэвшиж, Л.Гүндалай сонгогдсон.
- 2004 онд 27 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс Р.Амаржаргал, Д.Одхүү, Я.Санжмятав нар сонгогдсон.
- 2008 онд 45 бие даагч нэр дэвшиж, З.Алтай сонгогдсон.
- 2012 он 26 бие даагч нэр дэвшиж, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар сонгогдсон.
- 2016 онд 69 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс С.Жавхлан сонгогдсон.
- 2020 онд 121 бие даагч нэр дэвшиж өрсөлдөж байна.
Төрөө төвхнүүлэхийн тулд сонгох эрхээ эдлэх нь иргэний үүрэг. Тиймээс сонгуулийн санал авах өдрийг албан ёсоор бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилдаг.
Иргэдийн ирц болон саналыг он тус бүрээр харуулбал
![](http://erennews.mn/uploads/editor/1592872213un44na45med1233333.jpg)
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn