Орхон/МОНЦАМЭ/ Эрдэнэт хотын урд хэсгээр дайран өнгөрдөг улсын чанартай А1001 авто замыг өргөтгөх ажлын хүрээнд ирэх сарын нэгэн хүртэл тус замыг түр хугацаагаар хаалаа.
Ажлын даалгаврын дагуу аравдугаар сарын 30-нд улсын комисс хүлээн авах ёстой ч энэ намар эрт хүйтэрч байгаа тул ажлаа ийнхүү эрчимжүүлжээ. Уг замыг өргөтгөж дөрвөн эгнээ болгох бөгөөд замын ажил хоёр жилийн турш үргэлжилж байна.