Налайхын 20.9 км авто замын өнгө хучилт, туузан хаалт, явган болон дугуйн замын ажил энэ жил хийгдэнэ. Барилгын ажлын явцад авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах юм. Тухайлбал маргааш буюу есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 20-ны хооронд Улиастайн уулзвараас хуучин Баянзүрхийн гүүр хүртэл 1.7 км авто замд засварын ажил хийнэ. Мөн Тэрэлж рүү салдаг зам буюу Оргилын уулзвараас урагш Налайхын замыг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 25-ны хооронд түр хааж засварын ажил гүйцэтгэнэ.
Энэ хугацаанд Налайхын 20.9 километр авто зам бүрэн хаагдахгүй. Шинэ гүүртэй холбогдсон замууд нээлттэй байх юм.
http://eagle.mn/r/76216